← Номын сан
Эрүүл мэнд · Эрүүл мэнд, эрх зүй

Криминалистик, шүүх эмнэлгийн шинжилгээ

Forensic Science

Хэргийн газрын нотлох баримтыг шинжлэх ухаанаар илрүүлдэг мэргэжил

Харьцуулах

Суралцах

4 жил

Анхны цалин

₮1.3 сая

Эрэлт

Дунд эрэлт

Төлбөр / жил

₮3.0-5.0 сая

Энэ мэргэжил юу вэ?

Криминалист/шүүх шинжээч нь хэргийн газраас хурууны хээ, ДНХ, цус, толбо, багаж хэрэгслийн ул мөрийг цуглуулж, лабораторид шинжилж, шүүхэд дүгнэлт гаргана. Монголд Цагдаагийн шинжилгээний хүрээлэн, ШЦХБ-д ажилладаг, олон сурагч байдгийг мэддэггүй мэргэжил.

Шинэчилсэн: 2026.08.01

Салбарын тодорхойлолт нь Монголын сургуулиудын хөтөлбөрийн тайлбарт тулгуурласан.

Тохироо

Тохирно, хэрэв та...

  • Нарийвчлал, дэс дараалалтай ажилладаг
  • Хими, биологид таатай
  • Стресстэй нөхцөлд тайван
  • Ёс зүй, шударга байдлыг эрхэмлэдэг

Тохирохгүй байж магадгүй, хэрэв...

  • дургүй: Хүүр, цус, гэмтлийн үзэгдэл
  • дургүй: Хэргийн шөнийн дуудлага
  • дургүй: Шүүхэд мэдүүлэг өгөх дарамт
МатематикДунд
Бүтээлч байдалБага
Хүнтэй харилцааДунд
Унших ачаалалӨндөр
СтрессӨндөр
Шинэчилсэн: 2026.08.01

Тохирооны шалгуур нь ярилцлагад оролцогчдын хариултаас гаргасан ерөнхий дүгнэлт.

Хэрэглэх ур чадварууд

Лабораторийн шинжилгээДНХ, микроскопиХэргийн газрын протоколГэрчилгээ, дүгнэлт бичихГэрэл зураг, тэмдэглэлЁс зүй
Шинэчилсэн: 2026.08.01

Ажлын байрны зард хамгийн их дурдагдсан шаардлагууд.

Сонгохоосоо өмнө өөрөөсөө асуу

  • — Хүүр, гэмтлийн үзэгдэлтэй ажиллах сэтгэлзүйн бэлэн байдал надад байна уу?
  • — Миний дүгнэлтээс хүний эрх чөлөө шалтгаалахыг тэвчих уу?
  • — Нарийн протокол, бичиг баримтыг зөрчилгүй хийж чадах уу?

Ойролцоо мэргэжлүүд